А.Ананд Шанхайн багт хүчин зүтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-27 09:31:46

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын 3х3 шигшээ багийн тоглогч А.Ананд шинэ улиралд Хятадын “Шанхай Суртай” багийн бүрэлдэхүүнд тоглоно.


Тэрбээр Монголын шигшээ багийг өнгөрсөн жил Азийн цомд түрүүлэхэд, энэ жил мөнхүү тэмцээнээс хүрэл медаль хүртэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Харамсалтай нь Олимпын эрх авч чадаагүй билээ. А.Ананд өмнө нь “Сансар” багт тоглож байв. Цаашид Шанхайн багийн бүрэлдэхүүнд орсноороо Монголоос 3х3 төрлөөр гадаадын багт тоглохоор болсон хоёр дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө “Завхан Сайнскор”-ын Э.Цэрэнбаатар легионероор тоглож байлаа. 


2018 оны Азийн наадмаар шигшээ багт анх дуудагдсан А.Ананд үүнээс жилийн дараагаас 3х3-ын төрлөөр хичээллэхээр шийдэж, шигшээ багийн тоглогч болж, ур чадварын хувьд тогтвортой өссөн юм. “Сансар Энержи” багтайгаа “World Tour” тэмцээнд амжилттай тоглож, хөгжөөн дэмжигчдийн санал асуулгаар тодруулдаг сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2022 оны дэлхийн шилдэг тамирчнаар нэрлэгдсэн юм.


А.Анандад Шанхайн баг өнгөрсөн хавар санал тавьсан ч тэрбээр Олимпын эрхийн тэмцээний үр дүнгээс шалтгаалан хариугаа өгөхөөр тохирсон байсан аж. 

Холбоотой мэдээ