Европын лигийн финалын шилдэг тоглогчоор Адемола Лукман тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-05-23 11:01:28

ДУБЛИН, 2024 оны тавдугаар сарын 23 /uefa/. Италийн хөл бөмбөгийн “Аталанта” багийн нигери хагас хамгаалагч Адемола Лукман Европын лигийн финалын тоглолтын шилдэг хөлбөмбөгчнөөр тодорлоо. Тэрбээр Германы “Байер” багтай хийсэн энэ тоглолтод хэт-трик хийжээ. 


Лхагва гарагт Дублин хотод болсон тоглолт 3:0-ээр дуусжээ. А.Локман 12, 26, 75 дахь минутад гоол оруулсан байна. Тэрбээр Европын лигийн финалын тоглолтод хет-трик хийсэн хоёр дахь тоглогч болсон бол “Аталанта” баг түүхэндээ анх удаа Европын лигийн цомыг хүртлээ.


Европын лиг/УЕФА-гийн цомын финалд хет-трик хийсэн түүхэн дэх анхны тоглогч бол Мёнхенгладбах хотын "Боруссиа" багийн хөлбөмбөгчин Юпп Хайнкес юм. Тэрбээр 1975 онд Нидерландын “Твенте” багтай хийсэн тоглолтод (5:1) хет-трик хийж байжээ.


Холбоотой мэдээ