Сирийн дүрвэгсдийн хуаранд 20 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-10-07 09:27:37

АНКАРА./Sputnik/.Сирийн дүрвэгсдийн хуаранд хамгаалагчдын ээлж солигдох үеэр бөмбөг дэлбэрсний улмаас 20 гаруй хүн амиа алдсан тухай "Anadolu" агентлаг мэдээллээ.

Халдлагын хариуцлагыг "Лалын улс" бүлэглэл өөртөө хүлээсэн байна.

Сири улс нь 2012 оноос хойш дайны хөлд нэрвэгдсээр байгаа бөгөөд Ерөнхийлөгч Башар аль-Асадын засгийн газрын цэргүүд сөрөг хүчнийхэн болон террорист бүлгүүдтэй тулалдсаар байгаа билээ.

НҮБ-ын мэдээлснээр, дайн эхэлснээс хойш Сирийн 11 сая гаруй иргэн дүрвээд байна. Тэднээс 6.8 сая хүн улс орон дотроо дүрвэсэн бөгөөд тэдэнд хүмүүнлэгийн тусламж маш их шаардлагатай байгаа юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ