ДАРХАН-УУЛ: Ухаалаг тоолуур суурилуулах ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-20 16:17:24

Дархан, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. "Дархан-Ус суваг" ХК-иас Дархан сумын орон сууцны айл, өрхийн ундны усны тоолуурыг ухаалаг системд нэвтрүүлэх ажил эхэллээ.


Ухаалаг тоолуур нь алсын зайн удирдлагаар нэгдсэн системд холбогдсон бөгөөд байцаагч айлын хаалга тогшиж тоолуурын заалт авдаг үеийг халж 24 цагийн турш мэдээлэл хүлээн авах боломжтой болж байна.


Дархан-Уул аймгийн усан хангамж, айл өрхийн цэвэр усны зөв зохистой хэрэглээнд нэвтрүүлж буй уг тоолуурыг Өргөө баг 21 дүгээр хорооллын 14,15 дугаар байрны айл өрх, ААНБ-аас эхэлж байна.


Тоолуур суурилуулснаар үр ашиггүй усны зарцуулалт багасаж, хэрэглэгч усны хэрэглээгээ бүрэн хянах боломжтой. Мөн усны тоолуурын заалтыг байцаагч гэрт нэвтрүүлэхгүйгээр хаанаас ч өгөх бүрэн боломж бүрдэж, нийтийн зориулалттай орон сууц, байрны айл өрхийн хэрэглэгч эзэнгүй үед ус алдах, хохирлоос сэргийлсэн алсын зайн автомат хаалтаар усыг нээж, хаах боломжтой юм.

Холбоотой мэдээ