"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-05-20 10:04:45

РОМ, 2024 оны тавдугаар сарын 20 /TASS/. "Формула-1" ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь гараа буюу Эмилия-Романьягийн Гран Прид "Ред Булл" багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен түрүүллээ. 

 

Хоёрдугаар байрт "Макларен" багийн британи нисгэгч Ландо Норрис орсон бол “Феррари” багийн Чарльз Леклер гуравдугаар байрыг эзэлсэн байна.


1980-2006 онуудад Имологийн зам дээр “Формула 1”-ийн гарааг зохион байгуулж байв. 2020 онд коронавирусний халдвар дэгдсэний улмаас хэд хэдэн улс Гран При-д оролцохоос татгалзсан бөгөөд хэсэг хугацааны дараа Эмилия-Романьягийн Гран Приг хуанлид дахин оруулжээ. Улмаар уралдааныг зохион байгуулах гэрээг 2025 он хүртэл сунгасан байна. Өнгөрсөн улиралд цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан зохион байгуулаагүй юм.


М.Верстаппен 161 оноогоор нисгэгч нарын чансааг тэргүүлсэн хэвээр байна. Хоёрдугаар байрт Леклерк (113 оноо), гуравдугаар байрт "Ред Булл" багийн мексикийн нисгэгч Серхио Перез (107 оноо) оржээ. Багийн чансаагаар “Ред Булл” (268) нэгдүгээр байрыг эзэлж байгаа бол хоёр, гуравдугаарт “Феррари” (212), “Макларен” (154) багууд тус тус бичигдэж байна.


"Формула-1" -ийн дараагийн гараа Монако улсад тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болно.



Холбоотой мэдээ