Хятадад Хүнсний аюулгүй байдлын хууль хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
dogsom@montsame.mn
2015-10-07 22:52:45

Хятадад  шинэчлэн баталсан  хүнсний аюулгүй байдлын хуулийг 10 дугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ.

Энэ хуулиар хүнсний бүтээгдэхүүнийг тодорхойлох дүрэмийг шинэчлэхийн зэрэгцээ Аж ахуйн нэгжид ногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлэн, хүнсний аюулгүй байдлын гэмт хэрэгт ял оноох, тус салбарт аж ахуй эрхлэх эрхийг хасах зэргээр хариуцлагыг чангаруулжээ.  

Энэ хуулийн дагуу борлуулах хүнсний ногоо, бүтээгдэхүүн бүрт  бар код нааж, гар утсаар уншуулахад  бүтээгдэхүүний стандартын мэдээлэл гарч ирэх аж. Хүнсний бүх дамжлагын аюулгүйн тогтолцоог  бий болгон үйлдвэрлэгч,  борлуулагч гол хариуцлага хүлээхээр зохицуулжээ. Хүнсэнд хор хөнөөлтэй бодис хольсон бол  лицензийг хүчингүй болгох, тус бүтээгдэхүүний хамгийн дээд үнийг 30 дахин нэмэгдүүлэх торгууль,  хүнсний хяналт шалгалтын ажилтан зөрчил гаргавал  тус салбарт насаар нь дахиж ажиллуулахгүй"  зэрэг шинэ заалтууд оржээ. 

 БНХАУ-ын Ардын Их Сургуулийн Хууль зүйн факультетын профессор Ван Шүй Хүнсний аюулгүй байдлын шинэ хууль Нэгдүгээрт, Үйлдвэрлэгчээс эхлэн засгийн газрын холбогдох салбар, тэрчлэн нийгмийн байгуулал бүрийг шийтгэлийн  тогтолцоонд хамруулсан.  Хоёрдугаарт, хариуцлагыг   нэмэгдүүлэн олонх торгуулийн  хэмжээ нэмэгдсэн. Үйлдвэрлэгчид хатуу шийтгэл оногдуулах юм байна. Гуравдугаарт. Торгууль, эрхийг  хүчингүй болгох зэргээр нэхэмжлэлийн  хэлбэр олон болсон  нь энэ хуулийн онцлог болсон гэжээ.

Бээжин хот.Д.Энхчимэг

 

Холбоотой мэдээ