ӨНӨӨДӨР: "Тэрбум мод" хөдөлгөөний хэрэгжилтийн талаар мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Тавдугаар
сарын 14-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Ойн газраас ойжуулалт,
"Тэрбум мод" хөдөлгөөний хэрэгжилт, эрчимжүүлэлтийн талаар өглөөний уулзалт зохион байгуулна. Утас: 966-60394. 9916-7223.
08.30-11.00
цагт: Яармаг дахь Нутгийн захиргааны цогцолборт: Нийслэл,
дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, газар, хэлтэс, агентлагийн төрийн
албаны тусгай шалгалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.
10.00-12.00 цагт:
СЗХ-нд: ААН, компаниудад хөрөнгийн зах зээрийн мэдээлэл өгөх “Нэг цэгийн
үйлчилгээ” ажиллана.
“ЗМ”-ний
мэдээллийн төвд:
11.30
цагт: ХУД-ийн
ИТХ сонгогчийн
эрхийг зөрчсөн тогтоол гаргаж, төрийн эрхийг хууль бус аргаар авах гэж байгаа
талаар дүүргийн АН-ын
хорооноос мэдээлэл хийнэ.
15.00 цагт: “Growl of Clown” хамтлагаас “Рок хувьсгал” уриан дор Wake Up амьд хөгжмийн фестиваль зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 8877-0147.
-Манай улсад “Хаос-дуу авиа, медиа урлагийн олон улсын наадам” 5-р сарын 1-20-нд болж байна.
-Монголын Аялал жуулчлалын холбооноос гишүүн байгууллагын хөтөч нарт зориулан музейн тайлбар хийх сургалт зохион байгуулна.
-АНУ-ын Худалдааны яам болон Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ Америкийн ХАА-н салбарын хувийн хэвшлийн төлөөлөгчдөд зориулсан “Монгооын ХАА-н салбар дахь экспорт, хөрөнгө оруулалтын боломжууд” вэбинарыг Улаанбаатарын цагаар 23.00 цагт, Вашингтоны цагаар 11.00-12.15 цагт зохион байгуулна.