ДАРХАН-УУЛ: "Шилдэг мэтгэлцэгч-11" тэмцээний аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-07 13:43:26

Дархан, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. "Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд Дарханы мэтгэлцээний нэгдсэн танхим, аймгийн ЗДТГ хамтран “Шилдэг мэтгэлцээн” лигийн тэмцээнийг 11 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.  ЕБС-ийн багш, сурагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой илтгэх урлагийн тэмцээн юм.




Гуравдугаар сард эхэлсэн тэмцээнд ЕБС-ийн 8-12 дугаар ангийн 40 багийн 160 сурагч, 32 удирдагч багшийн хамт оролцсон байна. 




Дарханы мэтгэлцээний нэгдсэн танхимаас оролцогч сурагч, багш нарт мэтгэлцээний сургалт, хөтөлбөрүүдийг цувралаар хүргэж, сургалтын сэдвийн хүрээнд тэмцээнийг хоёр сарын турш зохион байгуулж, дөрвөн шилдэг багийг тодруулсан байна.

Үүнд:

1. Цайхун сургуулийн Jophiel баг

2. Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн “Divine баг

3. Дархан Эмпати сургуулийн Checkmate баг

4. Цайхун сургуулийн Collective баг тус тус шилдэг багаар шалгарчээ.




Мэтгэлцээний уралдаанд оролцсоноор сурагчид өөрийгөө илэрхийлэх, бусадтай зөв боловсон харьцах, хичээл сургалтад эергээр нөлөөлдөг гэж онцолж байлаа.



Холбоотой мэдээ