Ургац хураалт дуусах шатандаа оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-05 22:36:53

Говь-Алтай аймгийн хэмжээгээр өнөөдрийн байдлаар нийт 695 га-аас, 2083 тн ургац хураан авсан дүнтэй байна.

Үр тариа 90 га-аас 181тн, төмс 57 га-аас 368 тн, хүнсний ногоо 46 га-аас 215 тн, жимс жимсгэнэ 30 га-аас 78 тн, ногоон тэжээл 472 га-аас 1247 тн ургацыг тус тус хураан аваад байна. Ургац хураалтын явцыг таримлын төрлөөр авч үзвэл: үр тарианы 27, төмсний 68, хүнсний ногооны 51, жимс жимсгэний 33 хувь, ногоон тэжээлийн  96 хувийг тус тус хураан авчээ. Аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил  55 хувьтай  байгаа бөгөөд ирэх долоо хоногт ургац хураалтын дүн эцэслэн гарах ажээ.

                                                                               Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ