Монгол, Оросын архивын баримт, гэрэл зургаар үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-05 16:39:32

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг тохиолдуулан “Мөнхийн нөхөрлөл” үзэсгэлэнг ГХЯ, Монголын гэрэл зурагчдын холбоо хамтран гаргаж байна.

Үзэсгэлэнд хоёр орны архивын баримт, түүхийн гэрэл зургуудыг дэлгэжээ.

Тус үзэсгэлэнг өчигдөр УДБЭТ-т болсон Монгол-Оросын хамтарсан “Мөнхийн нөхөрлөл” тоглолтын үеэр дэлгэсэн бол өнөөдрөөс энэ сарын 12-ныг хүртэл Оросын шинжлэх ухаан, соёлын төв /ОШУСТ/-д үргэлжлэн гарах юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ