Баян-Өлгий аймагт малын хулгайтай тэмцэх аян эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-04 17:38:58

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар малын хулгайтай тэмцэх сарын аян зохиож байна.

Цагдаагийн газрын мэдээгээр өнгөрсөн есөн сард тус аймагт 188 гэмт хэрэг бүртгэгдсэний 33-ыг малын хулгайтай холбоотой хэрэг эзэлж байна. Өнгөрсөн жил Өлгийн зах дээр ирсэн бог малын хулгайг илрүүлж байсан бол өнгөрсөн долоо хоногт нэг адуу, гурван хонийг хулгайгаар оруулж ирснийг илрүүллээ. Ийш тийш шилжүүлэх болон хот суурин газарт борлуулахаар оруулж ирэх мал тус бүрийг гарал үүсэл, эрүүл мэндийн гэрчилгээтэй болгох, худалдан авах хүмүүс тэр гэрчилгээг шалгаж авах хуулийн заалт сайн хэрэгжихгүй болсонтой холбоотой цагдаагийн газар нь хяналт шалгалтаа эрчимжүүлж байна.

Мөн бог малын онц халдварт өвчин хөрш аймгууд болон тус аймгийн Булган суманд гарч байгаа тул тэр аюулаас сэргийлэхийг ч цаг үе шаардаж байна. Мал, мах борлуулдаг газруудад байнгын болон хөдөлгөөнтэй эргүүл пост ажиллуулж байна. Хулгайн биш ч гэсэн малыг үүсэл гарал, эрүүл мэндийн гэрчилгээгүй оруулж ирсэн иргэнийг 50 мянга, байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгож, унаа хөсгийг нь улсын орлого болгох журмыг аймгийн цагдаагийн газар баримталж ажиллаж байна. 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ