ДАРХАН-УУЛ: Шинэ хөдөө төслийн хүрээнд хүлэмж хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-16 14:28:18

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн “Шинэ хөдөө” төслийн хүрээнд эрт ургацын хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэдэд хүлэмж хүлээлгэн өглөө.




Тодруулбал, 120м.кв хэмжээтэй, усалгааны систем бүхий 82 ширхэг зуны хүлэмжийг хүлэмж авахаар өргөдлөө өгсөн иргэдээс сонгон шалгаруулалтын журмын дагуу олгож байна. Тухайлбал, Орхонд 33, Шарын голд 8 ширхэг, Хонгорт 13, Дархан суманд 11 ширхэг хүлэмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.



 

Иргэд 30 хувийн урьдчилгаа төлж, үлдэгдэл төлбөрийг хоёр жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байна. 

 


Таримал ургамлын нэр, төрлийг нэмэгдүүлэх, хүн ардыг шинэ ургацын хүнсний ногоогоор тогтвортой хангах, импортын хүнсний ногооноос татгалзах зорилгоор ашиглана гэж хүлэмж авч буй иргэд онцолж байна.




Түүнчлэн шинээр хүлэмж авч буй иргэдэд зориулан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ногоо тарих сургалт, мэргэжлийн зөвлөгөөг өгч ажиллах юм.

Холбоотой мэдээ