“МОН-2301” төслийн хэрэгжилтэд сайн үнэлгээ өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-04 17:20:13
oyuka_hu@yahoo.com

Азийн хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Коечи Хасигава, Монгол Улсад суугаа Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёлонда Фернандиз Ломен, тус банкны суурин төлөөлөгчийн газрын Төсөл хөтөлбөрийн нэгжийн дарга Андрес Петерсон нар Орхон аймагт хэрэгжсэн “МОН-2301” төслийн гүйцэтгэлтэй танилцлаа.

 Уг төслийн хүрээнд цэвэр усны 35 км, 2-р өргөлтийн насосны станц, бохир усны 5.7 км шугам барьсан. Мөн 4.8 км цахилгаан дамжуулах агаарын шугам татаж, 1000 м3 багтаамжтай хоёр усан сан болон 100 м3 багтаамжтай нэг усан сан, ус түгээх 26 байрыг шинээр барьж, урьд нь ашиглаж байсан  ус түгээх 24 байрыг засварлан, цэвэр усны шугамд холбосон  юм.

Дээрх төлөөлөгчид ухаалаг худаг болон 100 м3 усан сан болон “МОН-2301” төслийн төв шугамаас амины орон сууцандаа цэвэр, бохир ус татсан айлд зочилж төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.  Ялангуяа  төслийг үргэлжлүүлэхэд орон нутгаас 5.4 тэрбум төгрөг зарцуулсан нь сайн үр дүн гарахад нөлөөлсөн гэдгийг онцоллоо.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ