ТӨВ: “Улс орнуудын хөтөлбөр” хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-12 15:49:49

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр 12 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн “Улс орнуудын хөтөлбөр” Төв аймагт хэрэгжинэ. Тус хөтөлбөр нь 1.550.550 ам.долларын санхүүжилттэй 2024-2025 онд хэрэгжих юм.

 

Эхний ээлжинд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвд нарны эх үүсвэрээр цахилгаан үйлдвэрлэх тоног төхөөрөмж суурилуулахаар болжээ.

 

Нарны эх үүсвэрээр цахилгаан үйлдвэрлэх төхөөрөмж суурилуулснаар цахилгаан тасарсан ч тогтой байх нөхцөл бүрдэхээс гадна байгууллагын санхүүд хэмнэлттэй, байгаль дэлхийг бохирдуулахгүй гээд олон давуу тал бий болох юм.

 

Хөтөлбөрийн хувьд дараах ажлуудыг төлөвлөсөн байна. Тухайлбал,

-Хүүхдийн хоол тэжээлийн шимт байдал, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, энэ чиглэлээр ажилладаг эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах

 

-Бага насны болон өсвөр насны боловсролын чанар, хүртээмж хязгаарлагдмал хүүхдүүдэд цахим шилжилтэд шилжих суурь болон зөөлөн ур чадварыг эзэмших, суралцах тэгш боломжоор хангах

 

-Хүүхэд сургууль, албан байгууллага, олон нийтийн газар, цахим орчин хүчирхийллээс ангид байж, хүүхэд хамгааллын үр дүнтэй, чанартай тогтолцоо, үйлчилгээнд хамрагдах боломжийг орон нутгийн түвшинд хүртээмжтэй болгох

 

-Орчны бохирдол, байгаль орчны доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах

 

-Зудын эрсдэлийг даван туулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар болжээ.

  

 

Холбоотой мэдээ