ДОРНОГОВЬ: Хагас сая орчим толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-11 12:18:41

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт өнгөрсөн өвөл нийт нутгийн 80 гаруй хувьд  цасан бүрхүүл тогтож, нутгийн хойд хэсгээр зудын гамшиг нүүрлэсэн хүндхэн өвөл тохиосон.


Аймгийн ХХААГ-аас гаргасан мэдээллээс харахад нийт малын 20 орчим хувь буюу хагас сая толгой мал зудын улмаас хорогдсон тухай тэмдэглэжээ. Малын хорогдол цаашид нэмэгдэх хандлагатай байгаа юм. Хорогдсон малын дийлэнх нь Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Өргөн зэрэг суманд байна.


Улсын Онцгой комиссоос зудын улмаас малын сэг зэм их хэмжээгээр бий болж байгаатай холбогдуулан малын сэг зэм устгах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах ажлыг салбарын яам болон холбогдох байгууллагуудад даалгаад байгаа юм. Энэ ажлын хүрээнд аймаг, сумд орон нутагтаа малын сэг зэмийг устгах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.   

Холбоотой мэдээ