Тэвэрч, гараас нь хөтөлсний учир жүжиглэх эрхээ хасуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-10-04 10:35:02

АБУЖА. /ВВС/. Нигерийн алдарт жүжигчин Рахма Садау ёс суртахуунгүй үйлдэл гаргасныхаа улмаас “Kannywood” кино компанид ажиллах эрхээ хасуулжээ.

Тэрбээр нэгэн дүрс бичлэгт поп од Классикийг тэвэрч, гараас нь хөтөлсөн байна.

Энэ нь ард нийтийн үнэ цэнэт зүйлийг гутаасан хэрэг боллоо гэж лалын хуучинсаг үзэлтнүүд буруушаан, “Kannywood” компанид гомдол гаргажээ.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс олон нийтийн газраар явах үедээ гар гараасаа хөтлөлцөх, үнсэлцэх нь хориотой гэж тэд үздэг аж.

Харин Энэтхэгт амралтаа өнгөрөөж яваа Рахма Садау Нигер улсын Кино урлагийн холбооноос түүнд тавьсан хоригийн талаар тайлбар хийгээгүй байна.

Тус холбооны тэргүүн Мухаммаду Кабиру Майкава хэлэхдээ "Рахма Садаугийн жүжиглэх эрхийг бүрмөсөн хассан. Тэрбээр нэг бус удаа ийм хориотой үйлдэл гаргаж байсан. Бид өмнө нь түүнд сануулж байсан боловч тэрбээр бидний нэр төрийг харлуулах зүйл дахин хийлээ" гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ