“Нэг бүс, нэг зам” санаачилгын үр дүн гарч эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-10-03 16:55:40

ШИАНЬ. /Xinhua/. Хятад болон “Нэг бүс, нэг зам” санаачилгад нэгдсэн улсуудын хооронд хийж буй худалдааны хэмжээ 600 тэрбум доллароос давсан нь 2016 оны эхний найман сарын байдлаар Хятадын гадаад худалдааны нийт хэмжээний 26 хувийг эзэлж байна гэж Худалдааны яамны орлогч сайд Фанг Айгин мэдэгдлээ. 

Баруун хойд Хятадын Шэньси мужийн нийслэл болох Шиань хотод болсон “Нэг бүс, нэг зам” санаачилгын талаарх семинарын үеэр ноён Фанг ингэж мэдэгджээ. Семинар 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд болсон бөгөөд дэлхий өнцөг булан бүрээс 300 гаруй судлаачид, хэвлэл мэдээллийнхэн, бизнесийнхэн оролцсон юм.

2016 оны эхний найман сарын байдлаар Хятад улс “Нэг бүс, нэг зам” санаачилгад нэгдсэн улсуудад Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны зам сан зэрэг санхүүгийн байгууллагуудаар дамжуулан 10 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

“Нэг бүс, нэг зам”-д нэгдсэн улс орнуудад Хятадын компаниуд 50 гаруй эдийн засаг, худалдааны бүс байгуулаад байгаа бөгөөд энэ нь нийт 15.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт юм.  Ингэснээр тухайн улс орнуудын татварт 900 сая доллар төлж, 70 мянга гаруй ажлын байр бий болгожээ.

“Нэг бүс, нэг зам” санаачилгыг 2013 онд Хятад улсын дарга Си Зиньпин гаргасан бөгөөд үүнд Торгоны замын эдийн засгийн бүс болон 21 дүгээр зууны Далайн торгоны зам санаачилга багтаж байгаа юм.

Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Хэ Лифенг-ийн хэлснээр уг санаачилгыг хэрэгжүүлж эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд Хятадтай хамтран ажиллах гэрээнд 30 гаруй улс гарын үсэг зураад байгаа ажээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ