Вьетнамд ирэх оноос уушги шилжүүлэн суулгах мэс засал хийнэ

Дэлхийд | Эрүүл мэнд
nyamtulga@montsame.mn
2016-10-03 16:01:33

ХАНОЙ. /Xinhua/. Ирэх жилээс эхлэн Вьетнамд уушги шилжүүлэн суулгах мэс засал энгийн мэс ажилбар мэт болно гэж тус улсын 103 дугаар цэргийн эмнэлгийн сүрьеэ өвчний тасгийн дарга Та Ба Танг ярьж байна.

Уушигны архаг бөглөрөлт өвчин, шалтгаан нь тодорхойгүй уушгины фиброзтой болон гуурсан хоолойн өвчтэй, уушгины хорт хавдрын анхдагч шинж тэмдэг бүхий хүмүүст уушги шилжүүлэн суулгах мэс заслыг ирэх онд анх удаагаа хийнэ гэж тэрбээр мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ Ханойд төвтэй Вьетнам-Германы эмнэлгийн захирал асан Нгуен Тьен Фует ярихдаа, 2015 онд вьетнам эмч нар бөөр шилжүүлэн суулгах 1500, элэг шилжүүлэн суулгах 50, зүрх шилжүүлэн суулгах 13 , уушги шилжүүлэн суулгах нэг мэс засал хийсэн гэв.

Уушги шилжүүлэн суулгах мэс засал нь Вьетнамд нийтлэг тархсан уушгины архаг бөглөрөлт өвчин, хорт хавдрын анхдагч шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг эмчлэх шинэ боломжийг нээнэ гэж тэрбээр ярилаа.

Д.Нямтулга

 

HANOI, Oct. 3 (Xinhua) -- Lung transplants will become a common practice in Vietnam, starting from 2017, according to Vietnam's top organ transplant surgeons on Monday.

Ta Ba Thang, deputy head of the Tuberculosis and Pulmonology Department under Vietnam's Military Hospital 103, has voiced his forecast on the outlook of lung transplants in Vietnam in the near future.

According to Thang, the first regular lung transplant will be performed next year on those patients with chronic obstructive pulmonary disease (COPD), idiopathic pulmonary fibrosis, bronchiectasis and early stage lung cancer.

Those receiving lung transplants had demonstrated improved quality of life and higher longevity, Vietnam's state-run news agency VNA quoted Thang as saying.

Meanwhile, Nguyen Tien Quyet, former director of the Hanoi-based Vietnam-Germany Hospital, who is also a local leading expert on organ transplant, said by the end of 2015, Vietnamese doctors had performed 1,500 kidney transplants, 50 liver transplants, 13 heart transplants and one lung transplant.

Lung transplants will open up new opportunities for treating patients at early stage of lung cancer or with COPD, an increasingly common condition in Vietnam, due to heavy smoking or environmental pollution, Quyet said.

Холбоотой мэдээ