ЗАВХАН: Түрэгийн үеийн дурсгал бүхий Мөнгөт хясаа

ӨВ СОЁЛ
myagmarsuren@montsame.mn
2024-03-25 16:48:21

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нутаг дэвсгэрт байх түүх, соёлын 7 дурсгал улсын хамгаалалтын зэрэглэлд бүртгэгдсэн байдаг.

Үүний нэг нь Алдархаан сумын нутаг, Богдын голын Мөнгөт хясаа нэртэй газарт орших дөрвөн хүний зураг бүхий чулуун хөшөө юм.

Завхан аймгийн Алдархаан сумын нутаг, Улиастай хотоос зуун урагш 30-аад км-т, Богдын голын хойд бие, Бичигтийн булангийн Мөнгөт хясаа хэмээх газарт гонзгой дөрвөлжин боржин хөшөөний нүүрэн талд дөрвөн хүний дүрс цоолборлон гаргасан  өвөрмөц нэг дурсгал бий.


Энэ нь хэлбэр, зохиомжийн хувьд нэн эртнээс уламжилсан буган хөшөө, түүнээс хожуу үеийн нуудэлчдийн нийтлэг дурсгал хүн чулуун хөшөө зэргээс ялгаатай нэн өвөрмөц юм.  Уг хөшөөг анх Төв Ази судлаач Оросын нэрт эрдэмтэн Г.Н.Потанин 1876-1877оны уед Баруун Монголоор аялан явахдаа үзэж хуулбар зургийг товч тайлбарын хамт верийн зохиолд нийтлүүлжээ.

(Г.Н.Потанин, Очерки Севрно-Западная Монголий, вы. І, СП6, 1981, 67-68 тал). Түүнчлэн монголын эртний судлаач эрдэмтэн Н.Сэр-Оджав 1970 онд гаргасан "Эртний Түрэгүүд” хэмээх номондоо өөрийн хийсэн хуулбарыг тайлбар сэлтийн хамт тавьсан байна.

Тэрээр энэхүү үзмэрийг дүрслэхдээ:

-“Өмнө гарсан эдгээр хуулбаруудыг харахад уг хөшөөний дүрслэлийн ерөнхий дүр төрх мэдэгдэх авч хоорондоо зөрөөтэй тодорхойгүй зүйл бас бий тул нэн өвөрмөц энэхүү хөшөөг дахин нарийвчлан нягталж үзэх шаардлагатай байлаа.

Ингээд би 1996 онд Түүхийн хүрээлэнгийн томилолтоор Завхан нутагт хайгуул судалгааны ажил гүйцэтгэхдээ, олон жилийн өмнөөс хүсэл сонирхол татсан энэхүү дурсгалыг биечлэн үзэж эртний судлал хийгээд эртний бичээс судлалын хүрээлэнд хамгийн сүүлийн vед хэрэглэж байгаа арга барилын дагуу хуулбарлан авах завшаан тохиолдсон билээ.


Норгосон хаданд муутуу мэт нимгэн цаасыг ямарч хийгүй нягт наалдуулан хатаагаад дээрээс нь хар бэх түрхэн уг дүрслэх зуйлээ бодит хэмжээ, дүр төрхөөр нь хуулбарлаж авах энэ аргыг БНСАУ Япон зэрэг Ази тивийн өндөр хөгжилтэй орны судлаачид нэн чадамгай гуйцэтгэдэг. Энэхүү аргыг анх эзэмшиж буй миний хувьд нэг талаас дадлага туршлага дутах, нөгөө талаас салхи, бороо зэрэг байгалийн бэрхшээл тохиолдсоноос бүрэн төгс болж чадаагуй, дараачийн судлаачид улам нарийсган тодруулууштай зүйл багагүй үлдсэн нь тодорхой.

Ингээд уг дурсгалыг тодорхойлон бичвэл, хад асгат уулын хөндийгөөр хүрхрэн урсах Богдын голын хойд хөвөөнд, Мөнгөт Хясаа хэмээх эгц элгэн хадад уулын өвөрт, зурагтай талаар нь наран ургах зуг хандуулан тавьсан өндөр боржин хөшөө бий. Зоолттой хөшөөний өндөр газрын гадаргаас дээш хоёр метр гаруй болох ба анхны судлаачдын тэмдэглэлээс үзхэд гурван метр гаруй урттай, газарт сул хэвтэж байсан.

Дэргэд нь ямарваа нэгэн булш мэтийн үлдэгдэл байгаагүй хэмээн дурджээ.

1960-аад онд их эрдэмтэн, академч Б.Ренчин энэ нутгаар явахдаа уг хөшөөг узээдингэж газарт хэвтэж байж болохгүй хөшөө гээд нутгийн хүмүүстэй элбэж босгон зоосон тухай өвгөд настан одоо хүртэл бахархан ярьж байна.


Энэ нутгийнхан Мөнгөт Хясааны тухай сонин домог ярьдаг.

Тэнд их хэмжээний мөнгө нуусан бөгөөд авах гэсэн хүн уг хясааны ар талаас дээр нь гарч урт оосроор уясан хонины нойтон гуяыг мөнгө бүхий газар руу унжуулан наалдуулаад дээш нь татаад авдгийн даваан дээр мөнгө нь гуянаас салж унадаг гэх ба дээр үед хятадууд модон шат хийж дээш авирч байсан гэж бас ярьдгийг батлах мэт хуучирч өмхөрсөн модны үлдэгдэл хясааны ёроолд байх ажээ.


Хөшөөний өргөн тэгшивтэр гадаргууд дөрвөн хүний дүрс цоолборлон гаргасны хамгийн дээд талын зүүн гар талд хавтас дэлгэн дээр нь завилж суусан, живэр сахалтай нэгэн хүний дүрс байна.

Энэ хүн эргэдэг захтай буруу энгэртэй дээл өмсч баруун гартаа жижиг ваар барин зүүн гараа дээш өргөсөн нь гарын үзүүр хэсгийн чулууны гадарга ховхрон унаж, чухам ямар дүрслэлтэй байсан нь тодорхойгүй болжээ.

Толгойн үсийг олон салаа гэзэг болгон гөрж, салаа бүрийн үзүүрт чимэг зүүгээд хойш нь унжуулжээ. Дээл нь хормой болон ханцуйндаа эмжээртэй, гадаад хормойн зөрлөг чанх өмнө нь харагдана.

Зүүн ташаандаа шулуун урт илд зүүсэн нь араас цухуйна. Түүнтэй зэрэгцэн, хөшөөний баруун гар талд өөдөөс нь харан сууж буй бас нэгэн хүний дүр буйн ихэнх хэсэг холцрон гэмтэж гагцхүү цээжний өмнө барьсан зүүн гар, хойш унжсан гэзэг, зүүн ташаандаа зүүсэн илдний хагас төдийн зүйл үлджээ.


Хөшөөний зүүн гар талын доод хэсэгт босоо зогссон нэгэн хүний дүрс байгаа нь зүүн гараа цээжинд авч урт саваа мэтийг тулсан ба баруун гараар ташаанд зүүсэн илдний бариулаас атгажээ. Энэ хүн мөн эргэдэг захтай, буруу энгэртэй, урт хормойтэй дээл өмссөн ба хормойн доороос шөвгөр бөгөөд яльгүй ээтэн хоншоортой гутал цухуйна.

Тэрбээр уруулдаа живэртэй, дээрхийн адил олон салаа гөрж хойш унжуулсан гэзэгтэй ажээ Түүний өөдөөс харуулан таяг тулж зогсох нь живэрээс гадна эрүүндээ битүү хууз сахалтай өвгөжүүр хүний дүрсийг сийлжээ.

Өмссөн дээл, гутал, гэзэг сэлт нь дээрх дүрсүүдтэй ижил.  Энэ дүрсэлсэн хүмүүсийн дээл, хувцас гэзэг үс нүүр царайн дүр төрхийг хархад зургаагаас наймдугаар зууны уед монгол нутгаар төвлөрөн хүчирхэг улс байгуулж дорно, өрнийн олон оронд алдар их нэрээ мандуулан хучирхэг эзэрхэг явсан эртний дайчин Түрэг улсын дурсгал болох нь ямар ч эргэлзээгүй.

Тэгээд ч энэ нутагт түрэгүүдийн цогцлоон бүтээсэн хүн чулуу, чулуун хашлага, босоо чулуун хөшөө зэрэг арвин их дурсгал хадгалагдан үлджээ.


Түрэгийн тухайд. дүрслэх урлагийн дурсгалт зүйлсийн дотор хүн чулуун хөшөө голлохоос гадна хад чулуунаа цоолборлон сийлж гаргасан хадны сүг зураг, тамга тэмдгийн зүйл, түрэг угсаатны тархан аж төрж явсан Европын уудам нутгийн энэ тэндээс олдох боловч яг үүнтэй адилтгах дурсгал өнөө хэр тохиолдоогүй билээ. Дэлхийн хэмжээнд түрэгийн холбогдолт уран зургийн хамгийн гайхамшигт дурсгал нь эртний Согдын нийслэл Пенжикент хотын малтлагаас гарсан, байшингийн хана туурагны чимэглэл зургууд бөгөөд тэдгээрт дүрсэлсэн хувцас, гэзэг, зэр зэвсэг, гоёлын зүйлстэй энэхүү “Мөнгөт Хясааны хөшөөн дээрх зургийн дүрслэл яг дүйж байна. Түүнчлэн хивсэн дээр завилж суугаа дүрс нь манай улсын Булган аймгийн Могод сумын Хөл Асгат хэмээх газарт буй, хивсэн дээр завилан суусан гурван хүний товгор дүрслэлтэй хөшөөний зохиомжийг санагдуулна.

Түүгээр ч барахгүй ийнхүү завилан сууж баруун гартаа ваар сав барьсан нь Түрэгийн уламжлалт хүн чулууны дурслэл яг мөн.

Иймээс энэхүү  Мөнгөт Хясааны дурсгал нь түрэгийн хүн чулуу, уран зургийн аль алины онцлог шинжийг нэгтгэсэн нэн ховор дурсгал юм. Эртний Төв Азийн түүхнээ гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн Түрэгүүд нь Ази, Европын олон ард түмний түүх соёл хийгээд угсаатан бурэлдэх үйл явцад хүчтэй нөлөөлсний дотор одоогийн монголчуудын зан заншил, угсаа гаралд ч тодорхой хувь нэмрээ оруулсан нь дамжиггүй билээ.

Аливаа эртний дурсгал он цагийн уртад байгаль, цаг уурын нөлөөгөөр эсвэл хэн нэгэн болчимгүй хүний үйлдлээр эвдрэн сүйтэх л тохиох боловч энэ хөндий төдийлөн эвдэрч муудсангүй өнөөг хүрсэний тод нотолгоо эдүгээгээс 120 жилийн өмнө Г.Н.Потанин үзэх үеийн төрхөө хэвээр нь хадгалж байгаагаар барахгуй харин ч нарийвчлан үзэж нягтлах тусам урьд нь олдоогүй шинэ сонин дүрслэл илрэн олдсоор байгаа явдал болно” хэмээн  тэмдэглэн үлдээжээ

Холбоотой мэдээ