ХОВД: Хорогдсон малын дийлэнхийг ямаа эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-12 17:24:52

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/ Цаг агаарын төлөв, бэлчээр, хаваржилтын нөхцөл байдлаас шалтгаалан Ховд аймагт малын зүй бус хорогдол нэмэгджээ.

 

Бүх суманд мал төллөж эхэлсэн бөгөөд хаваржилт хүндэрсний улмаас одоогийн байдлаар малын хорогдол 22809 толгойд хүрчээ.


Үүний дийлэнх хувийг ямаа эзэлж байна. Одоогийн байдлаар 13758 толгой ямаа хорогдсон байна.   


Мөн хамгийн их малын хорогдолтой сум бол Дөргөн. Хамгийн бага малын хорогдолтой нь Буянт сум байна.


Тус аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээллээр энэ сарын 14-15-ны өдөр зарим газраар бага зэрэг цас орно. Уулархаг нутгаар цасан болон шороон шуурга шуурч, бага зэрэг хүйтэрнэ. Энэ сарын 18-ны өдрөөс эхлэн дулаарах төлөвтэй байна.   


Холбоотой мэдээ