ХӨВСГӨЛ: Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага малчдад 45 сая төгрөгийн хүнсний багц олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-11 16:45:29

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хаваржилт хүндэрсэн сумын малчдад Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагаас 45 сая төгрөгийн хүнсний багц олгохоор болжээ.


Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага нь Монгол Улсад 1992 оноос хүмүүнлэгийн төслүүд хэрэгжүүлж иржээ.

Мөрөн суманд 2020 оноос хойш сайн үйлсийн олон ажил хийсэн бөгөөд энэ хугацаанд 10 гаруй удаагийн буюу 1 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ.



Орон нутагт хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуягийн санаачилга хүсэлтийн дагуу малчдад туслах хамтын ажиллагааг эхлүүлээд байна.



Нэг өрхөд 300 мянган төгрөгийн нийт 45 сая гаруй төгрөгийн үнэ бүхий багцыг олгох бөгөөд эхний ээлжинд отроор яваа малчин өрхөд хүргэж эхэлжээ.

 

 

Холбоотой мэдээ