БАЯН-ӨЛГИЙ: Нэгдсэн эмнэлгийн цаг авах үйлчилгээг цахимжуулах хүсэлт тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-05 11:15:12

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. "И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газрын Салбар дундын зохицуулалтын газрын төслийн менежер Б.Батзулаар ахлуулсан ажлын баг энэ сарын 4-ний өдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж байна.


Ажлын баг төрийн үйлчилгээг цахимжуулж хүнд суртлыг багасгах бодлогын хүрээнд орон нутагт үзүүлдэг үйлчилгээнүүдийг дахин загварчлах, шинээр үзүүлэх үйлчилгээний санал авах зорилгоор иржээ.


Ажлын багийг өчигдөр аймгийн Засаг дарга А.Камелият хүлээн авч уулзаж санал солилцлоо. Аймгийн Засаг дарга уулзалтын үеэр Нэгдсэн эмнэлгийн цаг авах үйлчилгээг цахимжуулах, төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем болох E-ERP-ийг нэвтрүүлэх, архивын үйлчилгээг цахимд оруулах, аймаг, сумын ЗДТГ-аас олгодог тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулахыг хүслээ.


Ажлын баг тус аймагт 5 хоног ажиллаж, төрийн үйлчилгээг цахимаар үзүүлдэг 13 байгууллагын 52 үйлчилгээний мэдээллийг шинэчлэн загварчлах ажээ. 

Холбоотой мэдээ