Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалахад дижитал инновацийг ашиглахыг уриаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Зэрлэг ан амтан, ургамал хамгаалах дэлхийн өдрийг энэ жил "Зэрлэг амьтан ургамлыг хамгаалахад дижитал инновацийг ашиглан хүн төрөлхтөн, гараг ертөнцийг холбоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв.
НҮБ 2024 оныг
ийнхүү зарласан нь зэрлэг амьтан, ургамлыг
хамгаалах, худалдаалахад дижитал технологийн хамгийн сүүлийн үеийн хэрэглээ
болон экосистемд дижитал инновацийн үзүүлэх нөлөөллийн талаарх мэдлэгийг
дээшлүүлэх зорилготой аж.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаар Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг
хамгаалах, зохистой ашиглах, олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил
бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр”
болгон зарлаж тэмдэглэн өнгөрүүлж
ирсэн юм.
1973 оны гуравдугаар
сарын 3-нд Вашингтон хотноо “Зэрлэг амьтан, ургамлын ховордсон
зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцыг (CITES) баталж байв.
Өнөө үед дижитал инновацийг судалж, технологи, үйлчилгээг хөгжүүлсэн технологийн
томоохон үсрэлтүүдийн тусламжтайгаар зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах нь чухал болж олон нийтийг үүнд уриалж буй.
Мөн хүн ба
зэрлэг амьтан зэрэгцэн оршихуйг онцлон харуулахаас гадна амьтан ургамлын
тархац, нөөц, амьдралын онцлогийг судлах боломж нээгдэж, ингэснээр биологийн олон янз байдлыг судлах
ажилд томоохон ахиц дэвшил гарна хэмээн олон улсад үзэж байна.