Samsung компани Galaxy Ring бүтээгдэхүүнээ үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
khulan@montsame.gov.mn
2024-02-27 16:30:59

БАРСЕЛОНА, 2024 оны хоёрдугаар сарын 27 /OANA/. Өмнөд Солонгосын Samsung Electronics компани Испанид болж буй Дэлхийн гар утасны үзэсгэлэнгийн /MWC/ үеэр хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан Galaxy Ring ухаалаг төхөөрөмжийг анх удаа дэлгэн үзүүлжээ.


Тус компаниас мэдээлснээр, үзэсгэлэнгийн нээлтийн өдөр гурван өнгө, есөн хэмжээтэй цагираг хэлбэрийн дижитал эрүүл мэндийн төхөөрөмжийг компанийн асарт үзүүлсэн байна. Galaxy Ring нь унтаж байх үедээ зүүхэд эвтэйхэн бөгөөд бөгжний дотор талын гадаргуу нь хэрэглэгчийн эрүүл мэндийн нарийвчилсан мэдээллийг хэмжих ажээ. Гэхдээ шинэ бүтээгдэхүүнийг албан ёсоор танилцуулах хүртэл техникийн үзүүлэлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй ажТүүнчлэн хуруундаа зүүдэг төхөөрөмжүүдийг нэвт харагддаг хайрцагт байрлуулсан тул хэрэглэж үзэх боломжгүй байжээ.


Өнгөрсөн сард Калифорнид болсон Galaxy S24 ухаалаг гар утсыг танилцуулах арга хэмжээний үеэр Samsung Electronics-ийн бөгж хэлбэрийн шинэ төхөөрөмжийн талаар цухас дурдсанаас сар орчмын дараа Galaxy Ring-ийг ийнхүү үзүүллээ. Galaxy Ring-ийг энэ оны сүүлчээр худалдаанд гаргах төлөвтэй байна.

Холбоотой мэдээ