Р.Дутерте: Гурван сая хар тамхичдыг "дуртайяа устгах" болно

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-09-30 13:32:15

МАНИЛА./AP/. 3000 гаруй хүн аминд хүрээд буй хар тамхины эсрэг хийж буй дайнаа Филиппиний Ерөнхийлөгч Дутерте гурван сая еврейчүүдийг Гитлер хоморголон устгасан явдалтай зүйрлээд, хар тамхинд донтсон 3 сая хүнийг устгах болбол тэднийг дуртайяа устгах болно” гэжээ.

Ерөнхийлөгч Родриго Дутерте Вьетнамд айлчилж тус улсын удирдагчидтай хар тамхины эсрэг хийж буй ажиллагааныхаа талаар ярьсан байна. Тэрбээр баасан гарагийн өглөө Филиппиний өмнөд хэсгийн Давао хотод ирснийхээ дараа хар тамхины наймаачид болон хэрэглэгчдийн эсрэг хатуу ширүүн үг хэлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Гитлер 3 сая еврейчүүдийг хоморголон устгасан… Манай улсад гурван сая хар тамхины донтон байна. Би тэднийг бүгдийг нь дуртайяа устгах болно” гэжээ.

Нацистууд Гитлерийн удирдлагын дор дэлхийн II дайн эхлэхээс өмнө болон дайны явцад  6 сая еврей хүнийг хөнөөсөн гэж түүхчид үздэг билээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ