ХОВД: "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хийсэн зарим ажлыг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-08 14:14:25

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"  үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Ховд аймгийн зарим суманд шинээр хэрэгжүүлсэн онцлох ажлыг танилцуулж байна.

Мөнххайрхан сум өнгөрсөн онд 30 га газрыг ойжуулж, хог хаягдлын менежментийг сайжруулан 13 га талбайд нөхөн сэргээлт хийжээ.      


Харин Булган сумынхан 220 мянган ширхэг бургас, хайлаас, жимсний модыг тарьж  ургуулж байна.  

Чандмань сумын тухайд 30 га талбайг хашиж хамгаалан, 46 мянган мод тарьж ургуулжээ.

Мянгад сумынхан Ховд голын сав дагуу 30 га талбайн ойжуулалтад зориулж 16 мянган мод, сумын төвийн тохижилтод зориулж 1800 мод, суулгацыг тарьж ургуулж байна.


Холбоотой мэдээ