ТУХН-ийн орнууд АНУ, ЕХ-той харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байна

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-09-29 10:41:09

МИНСК. /TASS/. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсууд Европын Холбоо /ЕХ/ болон АНУ-тай харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байна гэж Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ гүйцэтгэх нарийн бичгийн дарга Сергей Лебедев мэдэгдэв.

Үүний зэрэгцээ ЕХ болон АНУ хориг арга хэмжээ авах бодлогоосоо татгалзана гэдэгт найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ.

“АНУ хориг арга хэмжээ авах бодлогоосоо татгалзана гэдэгт маш их найдаж байна. Ийм бодлого явуулах шаардлагагүй гэсэн европчуудын дуу хоолой чангарч байна” гэж тэрбээр ТУХН-ийн 25 жилийн ойд зориулсан олон улсын бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ “ТУХН-ийн орнууд Өрнөдийн түнш орнуудтай харилцан ашигтай харилцаа тогтоох хүсэлтэй байдаг. Энэ хүсэл эрмэлзэл өөрчлөгдөөгүй хэвээр байгаа” гэдгийг онцлон дурдлаа.

ТУХН нь ЗХУ задарсны дараа байгуулагдсан бүс нутгийн байгууллага юм. Тус  байгууллага Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Молдав, Орос, Тажикистан, Узбекистан гэсэн 9 орноос бүрддэг.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ