ХОВД: Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-06 08:42:40

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс хоёрдугаар сарын 12-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.

Энэ сарын 9, 11-нд Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи энэ сарын 9, 10, 11-нд зарим газраар баруун өмнөөс секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи нийт нутгаар баруунаас секундэд 3-8 метр байх төлөвтэй.

Агаарын температурын хувьд Алтайн өвөр говиор шөнөдөө -20-25 градус, өдөртөө -6-11 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө -27-32 градус, өдөртөө -16-21 градус хүйтэн байх аж.

Энэ сарын 9-ний өдрөөс нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Холбоотой мэдээ