“Улаанбаатар-2016” Олон улсын наадамд 10 орны киног толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-09-28 17:31:26

Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх 8 дахь удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино наадам ирэх сарын 11-14-нд Улаанбаатар хотноо болно.

Тус наадмыг Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/, Францын ЭСЯ-тай хамтран, БНСУ-ын ЭСЯ, Гёте-Институт, Тайваний Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэй хамтран зохион байгуулах юм.

Наадамд дэлхийн шилдэг Канн, Берлиний олон улсын кино наадамд шалгарсан Англи, Афганистан, Герман, Франц, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулах юм. 

Наадмын нээлтийн ажиллагаа Берлиний олон улсын кино наадамд сонгогдсон Польш, Герман, Монголын уран бүтээлчдийн хамтарсан, найруулагч Марта Миноровицын “Зуд” киногоор ирэх сарын 11-нд “Тэнгис” кино театрт эхэлнэ.

Энэ жилийн наадмын онцлох орноор БНСУ-ыг сонгосон бөгөөд “Солонгосын кино өдөрлөг”-ийг ирэх сарын 12-нд тус улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулах юм. 

Энэ үеэр дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын наадмаас шагнал хүртсэн артхаус 6 бүтээлийг үзэгчдэд хүргэх аж. 

Ж.Болор

Холбоотой мэдээ