АРХАНГАЙ: Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэд нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Архангай аймагт арилжааны дөрвөн банкны салбар иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг.
Монголбанкны мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл 263.3 тэрбум төгрөг, анхаарал хандуулах зээл 1.8 тэрбум, чанаргүй зээл 2.0 тэрбум төгрөг байна.
2023 оны эцсийн байдлаар арилжааны банкнууд 74.1 мянган аж ахуй нэгж байгууллага, иргэдэд 299.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд зээлийн өрийн үлдэгдэл 26.2 хувиар, олгосон зээлийн хэмжээ 30.9 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 50.0 хувиар, иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 8.0 хувь тус тус өссөн бол анхаарал хандуулах зээлийн хэмжээ 29.6 хувиар буурчээ.
Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд олгосон зээлийн хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.0 хувиар өссөн байна.
2023 онд аймгийн хэмжээнд нийт 142 иргэн 9.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээлд хамрагдсаныг өнгөрсөн 2022 оны мөн үеэтэй харьцуулахад орон сууцны зээлд хамргадсан иргэдийн тоо 80 иргэнээр нэмэгдэж, олгосон зээлийн хэмжээ 2.7 дахин өссөн байна.
Орон сууцны зээл дотор урьдчилгаа
төлбөрт батлан даалт гаргаж эхэлснээс хойш буюу 2023 оны 5 дугаар сараас 2024 оны 1 дүгээр
сарын 8-ны өдрийн хооронд 8 зээлдэгчийн 952.43 сая төгрөгийн зээлд 165.78
сая төгрөгийн батлан даалт гаргасан байна.