ХӨВСГӨЛ: Замын уулзваруудад 5 тонн бодис цацав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-01 10:14:36

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын хэмжээнд олон удаа цас орсны улмаас мөстөн, халтиргаа гулгаа үүссэн байна.


Халтиргаа гулгааг багасгахаар Мөрөн сумын Засаг даргын захирамжаар 11 сая төгрөгөөр 5 тонн бодис худалдан авч уулзваруудад цацаж байна.




Замын халтиргаа гулгаа их байгаа тул осол аваар гарах эрсдэлийг багасгах зорилгоор аж ахуйн нэгж албан байгууллагууд орчныхоо  50 метр хүртэлх газрын засмал, явган хүний замын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг эхлүүллээ.


Мөн гэр хорооллын доторх засмал замын цас, мөс хоёр талын хог хаягдал цэвэрлэх ажлыг маргааш хийхээр болжээ.

 

 

Холбоотой мэдээ