ХӨВСГӨЛ: “Илүүдэл жингүй эрүүл иргэнтэй Хөвсгөл” аяныг бүтэн жилийн турш зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-23 15:27:55

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Илүүдэл жингүй эрүүл иргэнтэй Хөвсгөл” аяныг бүтэн жилийн турш зохион байгууллаа.


Аяны хүрээнд “Илүүдэл жингүй төрийн албан хаагч” болзолт уралдааныг зарласан нь үр дүнтэй ажил болжээ.


Тус аймагт ажиллаж байгаа 6000 гаруй төрийн албан хаагч нарын биеийн жингийн судалгааг гаргахад суурь үнэлгээгээр 90 хувь нь илүүдэл жинтэй гарчээ.


Эрүүл иргэн байхын тулд өдөр бүр тогтмол хөдөлгөөн дасгалыг хийж, зөв хооллосны үр дүнд жилийн хугацаанд 34 хувь нь жингээ хасаж илүүдэл жинтэй төрийн албан хаагчид 56 хувь болж буурчээ.


Хүн бүр тогтмол дасгал идэвхтэй хөдөлгөөн хийх нь эрүүл байхын гол үндэс гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байлаа.

 

 

Холбоотой мэдээ