"Меги" хар салхи дөрвөн хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-28 10:02:34

БЭЭЖИН. /Xinhua/. Маш хүчтэй “Меги” хар салхи лхагва гарагийн үүрийн 4:40 цагт Хятадын зүүн нутгийн Фузень мужийн Цюаньжоу хотыг дайран өнгөрчээ. Салхины хурд 118.8 км/ц байсан гэж цаг уурчид мэдэгдлээ.

Энэ оны хувьд 17 дахь хар салхи болох “Меги” өчигдөр Тайванийг дайрч өнгөрөхдөө дөрвөн хүний аминд хүрч, 268 хүнийг гэмтээжээ. 

Хөрсний нуралт үүсч болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг оршин суугчдад цаг уурчид анхааруулж байна. Гамшиг болсон тохиолдолд хариу арга хэмжээ авахын тулд 35 мянга орчим цэргийн албан хаагчийг бэлэн байдалд шилжүүлжээ.

“Меги” хар салхины улмаас олон тооны нислэг болон хурдны галт тэрэгний үйлчилгээг зогсоосон байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ