ДОРНОГОВЬ: Ханги боомтод Зоонозын Тандалтын нэгжийг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-18 16:00:43

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Зоонозын өвчин судлалын тандалтын нэгжийг Хатанбулаг сумын Ханги хилийн боомтод байгуулахаар суурьшлын бүсэд анхан шатны тусламжийн байрны нэг өрөөг тохижуулжээ, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн тоног төхөөрөмж, эмнэлгийн явуулын хоёр пунктыг уг нэгжид байршуулж үйл ажиллагааг нь эхэлсэн байна.


Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Зоонозын төвгүй аймгуудыг төвтэй болгох зорилгоор энэ жил Сайншанд сумын төвд Зоонозын төв байгуулахаар болжээ. Харин хүн ам хамгийн их зорчдог Замын-Үүд, Ханги боомтод Зооноз судлалын тандалтын нэгж байгуулах юм.


Орчин цагийн мал эмнэлгийн шинжлэх ухаанд мал, амьтны дунд халдварладаг 300 гаруй өвчин байдгаас 160 орчим нь мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозын халдварт өвчин юм

Холбоотой мэдээ