ХӨВСГӨЛ: Дулааны станцад гарсан гэмтлийг засварлахаар шуурхай баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-15 11:55:42

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. “Хөвсгөл Дулааны станц" ТӨХК нь Мөрөн сумын 2900 гаруй айл өрх, албан байгууллагыг дулаанаар хангаж байна.


Өвлийн оргил ачааллын үед бэлтгэл зуухгүйгээр зэрэгцээ 3 зуухны горимоор ажиллаж байна.




Гуравдугаар зуухны  утаа сорогчийн ажлын дугуйнд гэмтэл гарсан учраас өглөөний  6 цагт засвар хийхээр зогсоосон байна.


Яг одоо  гэмтлийг устгахаар засварын бригад шуурхай ажиллаж байна.


Засварын ажил гүйцэтгэх үед 2 зуух ажиллаж сүлжээний температур доошилж байгаа тул хэрэглэгчдийг хүлээцтэй хандахыг зөвлөж байна.


Тус компани 34,8 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай боловч өнөөдрийн байдлаар 2900 гаруй хэрэглэгчийг суурилагдсан хүчин чадлаасаа давсан тооцоот ачаалалтайгаар ажиллаж байгаа юм.


Тодруулбал хүчин чадлаасаа давсан тооцоот ачаалалтайгаар халаалтын оргил ачааллын үед бэлтгэл зуухгүйгээр аваарын горимоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.


Цаашид Хөвсгөл аймгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай дулааны эрчим хүчээр хангах, аваар сааталгүй үйл ажиллагаа явуулахад зайлшгүй өргөтгөл хийж хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай учраас ирэх оны төсөвт Дулааны станцыг өргөтгөх санхүүжилтийг тусгасан ажээ.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ