ДАРХАН-УУЛ: Физикийн хичээлийн туршилтын багцыг сургуулиудад өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-12 13:55:52

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт хэрэгжиж буй Боловсрол-2032 хөтөлбөрийн хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор физикийн хичээлийн туршилтад ашиглагдах багц хэрэглэгдэхүүнийг өнөөдөр ерөнхий боловсролын 18 сургуулийн багш нар хүлээлгэн өглөө.




Уг багц нь хүүхдийн зохион бүтээх сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготой аж. Япон-Монголын эрдэмтэд хамтран Монгол Улсын Оюуны өмчийн газрын зохиогчийн эрхтэй физикийн сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулжээ.




МУБИС нь “Гарааны инновацид суурилсан сургалтын хэрэгсэл” ХХК байгуулж, физик сургалтад ашиглагддаг импортоор өндөр үнээр авдаг сургалтын багаж хэрэгслүүдийг дотооддоо үйлдвэрлэсэн нь энэ аж.




“Гарааны инновацид суурилсан сургалтын хэрэгсэл” ХХК, аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээний дагуу 65 багц нийлүүлсэн ажээ.

Холбоотой мэдээ