ХӨВСГӨЛ: “Бидний ертөнц” уран зургийн үзэсгэлэнд 300 гаруй бүтээл дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-26 17:17:41

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Титэм ерөнхий боловсролын сургуулийн 12в ангийн сурагч М.Маралжингоо, Т.Мичидмаа, У.Эрдэнэтуяа нар хамтарсан “Бидний ертөнц” уран зургийн үзэсгэлэнгээ нээлээ.




Тус үзэсгэлэнд хамтарсан 300 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлж байна.




Хөвсгөл аймаг 2024 оныг “Хүүхэд, хөгжил хамгааллыг дэмжих жил” болгон зарласан.


Энэ хүрээнд 3 охины ирэх нэгдүгээр сард Улаанбаатар хотод гаргахаар төлөвлөж буй үзэсгэлэнг дэмжин хамтран ажиллана гэдгийг Хөвсгөл аймгийн удирдлагууд хэлж байлаа.




Тус аймгаас Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ийнхүү анх удаа үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ