Гудамжны гэрэлтүүлэг эдийн засгийн хэмнэлттэй гэрэл ашиглахыг санал болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-25 21:41:26
oyuka_hu@yahoo.com

БНХАУ-ын “LongVolt energy” компанийн удирдлагууд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлуттай уулзаж хамтран ажиллах санал тавьлаа.

Тус компани нарны сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг төрөл бүрийн гэрэл үйлдвэрлэдэг юм. “LongVolt energy” компанийн үйлдвэрлэж буй гудамжны гэрэл нь бороотой үед ч 15 хоногийн турш нөөцөлсөн эрчим хүчээрээ ажиллах бөгөөд өдөрт 8-10 цагийн турш ажиллана. Хотын гудамжны гэрэлтүүлгийг компьютерийн нэгдсэн удирдлагаар 10 секундын дотор асаана. Өглөө үүр цайх үед гэрлийн тусгал нь аажимдаа бүдгэрч унтрах бөгөөд өрдийн цагаар гудамжны чимэглэл мэт харагдахуйц хийц загвартай гэнэ. Ийм гэрэлтүүлгийг ашигласанаар орон нутгийн эдийн засагт асар их хэмнэлттэйгээс гадна хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй гэнэ.

Монгол Улсад одоо ашиглаж байгаа гэрэлтүүлгүүд нь өртөг өндөр, зардал ихтэйгээс гадна шилэн кабел татах, шон суурилуулах, агаараар утас татах зэрэг олон бэрхшээлтэй байдаг. Үүнийг бүрэн шийдэж технологийн өөрчлөлт хийх цаг болсон гэдгийг уулзалтын багийнхан хэллээ.  Аймгийн Засаг дарга Д.Батлут хэлэхдээ, “Бид гудамжныхаа гэрлүүдийн дийлэнхийг лед гэрлээр сольсон. Гэхдээ гэрэлтүүлгийн явцад гэмтэл их гарч байна. Мөн сар бүр эрчим хүчний зардалд их мөнгө төлж байна. Үүнийг өөрчлөх цаг болсон. Иймд та бүхэн эхлээд өөрсдийн тооцоо судалгаа хий. Үүний дараа дахин ярилцъя” гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ