ДАРХАН-УУЛ: Шуурхай штабын хурлаар дараах үүрэг, чиглэлийг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-14 14:18:06

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шуурхай штаб өчигдөр орой хуралдлаа. Уг хурлаар эрчим хүчний чиглэлээр бэлтгэл бэлэн байдлыг хангуулахаар зарим шийдвэрийг гаргаж, холбогдох байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.

Үүнд:

Аймаг сумдын Эрүүл мэндийн байгууллагуудын цахилгааны нөөц үүсгүүр бэлтгэж, бэлэн байдлыг хангах

Ард иргэд, ААНБ-ыг цахилгаан, эрчим хүчээ хэмнэхийг уриалах

Эрчим хүчний байгууллагууд хэмнэлтийн график судалгааг нийтэд мэдээлэх

Аймгийн хэмжээнд байгаа цахилгаан, эрчим хүчний генераторын судалгааг гаргах, бэлтгэл бэлэн байдлыг шалгах

Сууц өмчлөгчдийн холбооны салбар зөвлөлд цахилгаан үүсгүүр нөөцийг бүрдүүлж ажиллах талаар чиглэл хүргүүлэх

Дэд бүтцийн байгууллагууд онцгой горимд ажиллах хугацаанд аюулгүй нөөцийг бүрдүүлэх, аймгийн Шуурхай штабт цаг үеийн мэдээ мэдээллийг ирүүлэх

Эрчим хүч үйлдвэрлэгч байгууллага, сумдын уурын зуухыг эрчим хүчний болон хэрэглээний нүүрсээр тасралтгүй ханган ажиллах

Гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед дэд бүтцийн байгууллагаас ирүүлсэн хүсэлт, аймгийн Шуурхай штабын зөвшөөрлөөр шатах, тослох материалаар хангах ажлыг зохион байгуулахыг аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлан төрийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

 

Холбоотой мэдээ