Галзуу өвчний голомт сүүлийн таван жилд 7.5 дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-23 16:32:31

Хэнтий аймгийн хэмжээнд он гарсаар 27 голомтонд 29 мал, амьтан галзуу өвчнөөр өвчилж, галзуу болон галзуу өвчний сэжигтэй мал амьтанд уруулж ноцуулсан 137 хүнийг дархлаажуулалтанд хамруулжээ.

Мөн аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд  17 сумын 148 голомтоос нийт 186 мал, амьтан галзуу өвчнөөр өвчилсөн, энэ нь өмнөх таван жилтэй харьцуулахад өвчлөл 25.3 дахин, голомтын тоо  7.5 дахин нэмэгдсэн нь галзуу өвчний байгалийн голомт өндөр идэвхтэй байгааг харуулж байна гэж аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс мэдээллээ.

Иймээс галзуу өвчний сэжигтэй мал амьтанд уруулж ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдолд заавал эмнэлгийн байгууллагад хандаж эмнэлгийн тусламж авахыг аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс зөвлөж байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ