Монголбанк өнгөрсөн сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-08 10:27:31

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны 11 дүгээр сард 1,856.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 16.1 тонн үнэт металл худалдан аваад байна.


Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,957.7 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 951.8 кг үнэт металл худалдан авчээ.


Төв банкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд энэ оны 11 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 219,514.35 төгрөг байв. 


Холбоотой мэдээ