ХӨВСГӨЛ: Отрын штаб байгуулан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-06 10:19:41

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант суманд цас их орж, өвөлжилт хүндэрсний улмаас малчид отроор явж байна.


Аймгийн Засаг даргын тамгын газраас мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцсон Отрын штаб байгуулан малчдад зөвлөн, туслах үйлчилгээг үзүүлж байна.



Тус аймгийн Цагаан бургас, Эрчим багийн төв, Уранмандал, Дааганы ар чиглэлд отроор яваа малчин өрх, малын тооны нарийвчилсан судалгааг гаргасан байна.




Завхан аймгийн Их-Уул сумын 19 өрхийн 16 малчин 4190 толгой малтай, Шинэ-Идэр сумын 2 өрхийн 5 малчин 1030 толгой малтай, Галт сумын 6 өрхийн 6 малчин 1620 толгой малтай тус тус нүүдэллэж байна.


 Шинэ-Идэр, Галт сумын оторчид Эрдэнэбулган, Түнэл суманд очих газраа тогтсон байна.




Харин Завхан аймгийн оторчид Хөвсгөл аймгийн Арбулаг, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр суманд цас өвөлжилт өнтэй гэсэн мэдээллийн дагуу оторлож явна.


Яг хаана очих газраа мэдэхгүй яваа нь хамгийн их хүндрэлтэй байгааг Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд хэлж байлаа.


Холоос отроор яваа малчдын бага малууд нь их ядарсан, замдаа үхэж зутарч яваа ажээ.

 

Холбоотой мэдээ