Ногоочин Н.Булгаа улаан лоолийн 12 сорт бий болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДАмьдарлынхаа 45 жилийн хөдөлмөрийг Хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн салбарт зориулж яваа Ховд аймгийн Арван улиас Хоршооны дарга Н. Булгаа аав ээжээсээ өвлөн авсан энэ талбайдаа дүү нарынхаа хамтаар жилийн жилд тариалалт хийж өөрийн аймаг төдийгүй зэргэлдээх аймаг, УБ хотын хэрэглэгчдийг жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоогоороо хангадаг.
Ховдын бренд болсон жимсийг Арван улиас хоршооны дарга Н.Булгаа нутгийнхаа хөрсөнд нутагшуулсан байна
Энэ жилийн хувьд тэднийх 40 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тарьж ургуулан, арвин их ургац хураан авчээ. Жилээс жилд тарьж ургуулж буй төмс хүнсний ногооныхоо нэр төрөл, сортыг олшруулсаар сүүлийн 10 жилийн хугацаанд зөвхөн улаан лооль л гэхэд 12 нэр төрлөөр нь тарьж ургуулан орон нутгийнхаа хөрсөнд нутагшуулсан байна.
Ховд аймгийн хэмжээнд 800 гаруй тариалан эрхлэгчид байдаг гэсэн судалгаа бий. Тэд бүгд төмс хүнсний ногоо тариалдагч цөөхөн хэдэн ногоочид өөр өөрийн гэсэн давуу тал, хөдөлмөрлөх ур чадвараа харуулсан онцлог бүхий шинэ сортын жимс ногоог тарьж ургуулан туршдаг.
Н.Булгаа гуай ердөө хоёрхон га газар тариалалт хийдэг. Үүнийхээ 30 сотод нь олон нэр төрлийн улаан лооль тарьж ургуулан энэ жил л гэхэд 6-8 тн-ийг хурааж авсан байна.
А.Бямбасүрэн