Хятад, ДЭМБ-ын төлөөлөгчид цахим хурал хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 3 /Anadolu/. Дэлхийн эрүүл
мэндийн байгууллага /ДЭМБ/ болон Хятадын эрүүл мэндийн байгууллагын
төлөөлөгчид
амьсгалын замын өвчлөлийн асуудлаар дахин цахим хурал хийжээ.
Уулзалтын
үеэр Хятадын мэргэжилтнүүд 11 дүгээр сарын 23-нд болсон уулзалтаас
хойш явуулсан хяналт тандалт, амьсгалын замын өвчний эмнэлзүйн оношлогоо,
эмчилгээний талаарх шинэ мэдээллийг танилцуулсан гэж “Global
Times” сонинд мэдээлсэн байна.
Хятадад одоогоор дэгдэж байгаа амьсгалын замын цочмог өвчин бүгд тодорхой өвчин үүсгэгчээс үүдэлтэй бөгөөд шинэ вирус, бактериас үүдэлтэй халдварт өвчин илрээгүй гэж Эрүүл мэндийн үндэсний хороо мэдэгджээ.
Лхагва гарагт Тяньжиний хойд хэсэг, Жэжяны зүүн хэсэг, Гуандуны өмнөд хэсэг зэрэг хэд хэдэн бүс нутагт
томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа
талаар мэдээлсний дараа эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг
уриалсан байна.