ТӨВ: Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-30 17:43:40

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн нэгдсэн зөвөлгөөнийг энэ оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулна   

 

“Зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Баянгол дүүрэгт байрлах "Монголын нууц товчоо" ХХК-ийн Төв байр Акума төвийн хурлын танхимд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

Зөвлөгөөнөөр аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, гарц шийдэл, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны талаарх мэдээлэл зэрэг цаг үеийн асуудлаар хэлэлцэнэ. Иймд бизнес эрхлэгч нарыг зөвөлгөөндөө идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг урьж байна” гэв. 

Холбоотой мэдээ