Голаны өндөрлөгөөс гарахыг Израилаас шаардсан тогтоолыг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-11-29 10:31:21

НҮБ, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /RT/. Сирийн Голаны өндөрлөгөөс гарахыг Израилд уриалсан тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ мягмар гарагт дахин баталлаа.


Уг баримт бичгийг ЕА-н 91 гишүүн дэмжсэн бол найман улс эсэргүүцэж, 62 гишүүн түдгэлзжээ. 


"НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий Ассамблейн холбогдох тогтоолуудыг зөрчин 1967 онд эзлэн авсан Сирийн Голаны өндөрлөгөөс Израил улс гараагүй байгаад НҮБ-ын гишүүд гүнээ түгшиж байна" гэж уг тогтоолд дурдсан байна.  


ЕА-н тогтоол нь Аюулгүйн Зөвлөлөөс баталсан тогтоолоос ялгаатай нь заавал хэрэгжүүлэх албагүй юм. 


1940-өөд оноос хойш Сирийн эзэмшилд байсан Голаны өндөрлөгийг 1967 онд Израил улс зургаан өдөр үргэлжилсан дайны явцад эзлэн авчээ. 1981 оны 12 дугаар сард Кнессет (Израилын парламент) тус өндөрлөгт тусгаар тогтнолоо дангаар тунхагласан хуулийг баталжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 1981 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 497 дугаар тогтоол баталж, Голаны өндөрлөгийг Израилд нэгтгэснийг хууль бус гэж зарласан байна.



Холбоотой мэдээ