ХОВД: Энэ онд 1230 хүүхэд 16 нас хүрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Жил
бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг "Улс тунхагласны баяр" хэмээн
зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэдэг билээ.
Туурга
тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа
баталсны түүхт 99 жилийн ойн баярыг
тохиолдуулан Ховд аймагт Иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаа зохион
байгууллаа.
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж тухайн жилд 16 нас хүрч буй хүүхдэд иргэний үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай.
Ховд
аймгийн хэмжээнд 2023 онд 1230 хүүхэд 16 нас хүрч байна. Дээрх үйл ажиллагаанд сургууль
бүрийн төлөөлөл болсон 200 сурагч оролцож, Монгол Улсын иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа.
Андгай өргөх ёслолын ач холбогдлыг түүх, соёл, өв уламжлалаараа бахархдаг, Монгол гэсэн бүхнээ эрхэмлэн дээдэлсэн, эх оронч сэтгэлтэй, хариуцлагатай, дараагийн шинэ залуу иргэнээ Монгол Улс хүлээж авч буй явдал хэмээн тодорхойлсон байдаг.