Баян-Өлгий аймагт санал тоолох 90 машин ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-22 15:18:37

Ирэх 10 дугаар сарын 19-нд болох сумдын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль болно. 

Энэ үеэр Баян-Өлгий  аймагт 90 хэсгийн хороонд санал тоолох 90 машин ажиллана. Мөн санал тоолох ес  машин нөөцөд байгаа бөгөөд автомат машин гацсан тохиолдолд тэдгээрийг ашиглахаар болжээ. Сонгуулийн саналын хуудсыг илүү буюу мандатын тооноос хэтрүүлж дугуйлсан тохиолдолд саналын хуудас хүчингүйд тооцогдох юм байна. Санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах 113 даамал ажиллахаар бэлтгэн, сонгуулийн хороонд ажиллах үнэмлэхийг нь олгожээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ