Төв аймгийн Эрдэнэсант суманд 34 см цасан бүрхүүл тогтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-11-15 11:17:28

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 11 дүгээр сарын 14-ний 8.00 цагаас 15-ны өдрийн 8.00 цаг хүртэл нутгийн хойд хагаст 0.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.


Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 34.0 см, Увсын Малчин 28.0 см, Улаангом 25.0 см, Булганы Могод 18.0 см, бусад хэсгээр 0.0-17.0 см цасан бүрхүүл тогтжээ. 


Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-5.0 мм цас орсон ба үүнээс хамгийн их нь Завханы Идэр, Тэс, Ургамалд 5.0 мм, Цагаанхайрхан, Өвөрхангайн Бат-Өлзийд 4.0-4.3 мм, бусад нутгаар 0.0-3.8 мм  цас, нойтон цас орж, цасан шуурга шуурсан байна. 


Cалхины хурд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 20-24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсныг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар мэдээлэв.

Холбоотой мэдээ