Тэрбум мод: Улсын хэмжээнд 41.5 сая мод тариад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-11-10 12:05:09

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаагийн мэдээлснээр, өнгөрсөн аравдугаар сарын байдлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 41.5 сая мод тариад байна.


Энэ намар 2230 га заган ойг бүртгэн авчээ. 


Энэ жил улсын хэмжээнд мод үржүүлгийн газруудыг бүртгэж, тарьц, суулгацын нөөцийн хэмжээг тодорхойлжээ. Тооллогоор мод үржүүлгийн 452 газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 76 иргэн, 25 нөхөрлөл, 351 аж ахуй нэгж байгууллага нийт 21 овог, 52 төрөлд багтах 124 зүйлийн 62.9 сая ширхэг тарьц суулгацын нөөц бүрдүүлжээҮүнийг өмнөх жилийнхтэй харьцуулахад даруй 5 дахин өссөн үзүүлэлт болж байна. Эндээс дүгнэж хэлэхэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх тарьц, суулгацын нөөцийг дотоодоос хангах бүрэн боломж бүрдээд байна гэв.


Ойн газар одоо Ойн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Говь-Алтай, Хэнтий зэрэг ойтой 10 аймагт ойн зохион байгуулалтын ажил хийж байна. Ойн зохион байгуулалтын ажилд ойг цэвэрлэж, арчилж хамгаалах, ашиглалт, бүртгэл ордог байна. Энэхүү ажилд ойн мэргэжлийн 516 байгууллагаас 450 нь хамрагдаж, энэ ажлын хүрээнд Говь-Алтай аймагт энэ намар 2230 га заган ойг улсын бүртгэлд бүртгэн авчээ.

Холбоотой мэдээ